Фото: ХӨСҮТ дээр олон улсын эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилт боллоо

2017 оны 12 сарын 07

Arslan.mn

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал сургуулилтын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байна. Өчигдөр Ази Номхон далайн 23 улсын Үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг шалгах ширээний дасгал, сургуулилт болсон бол манай Монгол Улсыг  оруулаад 14 улсад ширээний дасгал сургуулилт хийгдэж байна. Өчигдөр 9 цагаас эхлэн ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр цахимаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй холбогдож ширээний дасгал, сургуулилт эхэллээ. 

Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн ширээний дасгал сургуулилтын зорилго нь : 

  • Бүртгэл бүхий холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан ОУЭМД-ийн Үндэсний зохицулагчтай болон ОУЭМД-ийн асуудлаар ДЭМБ-тай харилцах цэгтэй холбогдох боломжийг баталгаажуулах
  • Үндэсний зохицуулагч нь ОУЭМД-ийн өгсөн шийдвэр гаргах схемийг ашиглан нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны үнэлгээг хийж байгаа байдал, үйл явдлын мэдээллийн сүлжээнд мэдээлэл оруулах зэрэг явцыг хэрхэн хэрэгжиж буйг шалгах, дадлагажуулах
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 

Arslan.mnӨнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 14 орныг халдварт өвчин буюу нийгэмд үүсэх ноцтой байдалд бэлэн байна уу? гэдгийг шалгаж байна. Өөрөөр хэлбэл халдварт өвчин гарлаа гэхэд ганц эрүүл мэндийн салбар ажиллах биш бүх л салбарууд хоорондоо уялдан бүтэц зохион байгуулалттай удирдлага нэгтэй ажиллах эсэхийг шалгаж байгаа юм. 

Улс орнуудад гарч байгаа эрсдэл, эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулж болзошгүй нөлөөг илрүүлэх, эрт мэдээллэж, шуурхай хариу арга хэмжээ авч зохион байгуулах гол үүрэгтэй байгууллага бол ДЭМБ юм. Монголд 2008 оноос хойш ХӨСҮТ мэдээллэх, шуурхай арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэж байна. Мал эмнэлэг, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд ямар нэгэн ноцтой байдал үүсэхэд хурдан шуурхай мэдээгээ солилцож, үүн дээр тулгуурлан анализ хийж, олон хүнд дамжин тархаахгүйгээр тогтоон барих хариу арга хэмжээ авахыг шалгаж байна. Энэ шалгалтанд бид  10 жил онц үнэлгээ авсан.

Сэргэж байгаа, дахин сэргэж байгаа халдвар буюу 50, 60 жил дарагдаад чимээгүй болсон вирусууд эргэн сэргэхэд хүн ард, эмнэлгийн байгууллага бэлэн биш байдаг. 

Мөн шинэчлэгдэж, хувирсан вирусууд дэлхий дээр шинээр тархан байна. Ипологийн халдвар, Мерс короно вирусын халдвар, H7N9 шинэ хувирсан вирусуудын халдвар дэлхийд шинээр гарахаар хүмүүс, улс орнууд бэлэн биш байсан.

Дэлхийд аялал жуулчлал өндөр хөгжсөнтэй холбоотойгоор халдвар нэгээс нөгөө улс руу маш хурдан тархаж байна.

Монгол улс 2000 онд халдварт саа өвчнийг устгасан. Гэвч дэлхийн бусад улс устгаж чадаагүй учраас нэг улсаас нөгөө рүү дамжин тархах аюултай. Дэлхийн бүх улсууд халдварт өвчинтэй тэмцэхгүй бол зөвхөн нэг улс орон тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тийм учраас Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаар толгойлуулсан 198 орон хамтарч ажиллаж мэдээгээ солилцон, түргэн шуурхай зөв хариу арга хэмжээ авч, өвчнийг тархахаас өмнө эдийн засаг, эрүүл мэнд, нас баралтгүй даван туулах тал дээр байнга бэлтгэлтэй байдаг.

ДЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа

Arslan.mn

Өнөөдөр бид Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дасгал ажлыг номхон далайн баруун бүсийн төвтэй хамтарч хийж байна. Энэ удаагийн дасгал сургуулилтыг 2008 оноос хойш хийж байгаа. Энэ жилдээ 10 дах жилдээ хийж байна. Энэ дасгал сургуулилт нь жил болгон 12 сард явагддаг. Гол зүйл нь олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч байгууллагын чадавхийн бэлэн байдлыг шалгаж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 198 гишүүн орнуудтай. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн гол зорилго нь эдгээр улс орнуудад гарч байгаа эрсдэл, эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулж болзошгүй нөлөөг илрүүлэх, эрт мэдээллэж, шуурхай хариу арга хэмжээ авч зохион байгуулах гол үүрэгтэй байгууллага юм. Монголд 2008 оноос хойш ХӨСҮТ энэ үүргийг гүйцэтгэж байна. Энэ үүргийнхээ хүрээнд бүсийн орнуудтай өвчний эрсдэлийг мэдээллэж, хариу арга хэмжээ авах дасгал сургуулилтанд оролцож байгаа юм. 
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллага гэдэг нь 24 цагийн үйл ажиллагааны бэлэн байдалтай, холбогдох боломжтой байдаг. Мөн ДЭМБ-тай шууд холбогдож, хамтарч эрсдлийн үнэлгээгээ хийдэг. Бусад салбарын мэдээллийг цуглуулж, бусад салбарт мэдээллийг дамжуулах, мөн эрсдлийн үнэлгээг уялдуулах, хариу арга хэмжээг зохицуулах үүрэгтэй байгууллага. Манай улсад ХӨСҮТ энэ үүргийг гүйцэтгэдэг. 2011 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажсан. 2017 онд энэ үүргийг Шадар сайдын, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбарууд хоорондоо мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмаар үүргийг тодорхой зааж өгсөн. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50780
0 эможи
keyboard_arrow_up