Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байна

2017 оны 12 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 89588 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3872 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн дундажтай харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нийт өвчлөгсдийн 36.5 хувийг 0-2 нас, 30.3 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлага ирснээс 36.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 5.1 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд арванхоёрдугаар сарын 05-ны байдлаар, насанд хүрэгчдийн орны 6.7 хувийг буюу 81 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 100 ор тавьснаар орны зохицуулалт хийгдсэн бөгөөд нийт 181 ороор хүүхдийн орыг нэмэгдүүлсэн байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50736
0 эможи
keyboard_arrow_up