Сургуулиудын анги, танхим дахь нарийн ширхэгт тоосонцорын агууламж стандартаас 3-10 дахин их байна

2017 оны 12 сарын 05

Дэлхийн хэмжээнд гурван тэрбум хүн орчим хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ.

Arslan.mn

Энэ нь эргээд дотоод орчны бохирдол үүсгэх гол эх үүсвэр болж байгаа юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын дотоод орчны бохирдол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан стандарт хэмжээнээс арав дахин их буюу хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байсныг БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хийсэн судалгаагаар тогтоожээ. Мөн сургуулиудын анги танхим дахь нарийн ширхэгт тоосонцорын агууламж стандартаас 3-10 дахин их гарсан байна. Монгол Улсад дотоод орчны агаарын чанарт түүхий нүүрс болон бусад төрлийн түлш шууд нөлөөлж байгааг судлаачид онцолжээ. Үүнээс гадна дотоод орчинд агаарын бохирдол үүсгэдэг гол бохирдуулагч нь гэр ахуйн цэвэршүүлэгч бодис, үнэртүүлэгч, тавилга зэрэг бараа, бүтээгдэхүүн ордог байна.

Хүйтний улирал эхэлснээр агаар цэвэршүүлэгч бүтээгдэхүүний эрэлт өсөж байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар энэ төрлийн бүтээгдэхүүний импорт өмнөх оноос хоёр дахин өсжээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний арван сард 10 мянга 500 орчим агаар цэвэршүүлэгч төхөөрөмж импортолсон байна. Харин энэ онд 21 мянгад хүрчээ. Зарим цахилгаан барааны дэлгүүрүүд банкны зээлээр агаар цэвэршүүлэгчийг авах боломжийг мөн олгож байгаа юм.

Энэ төрлийн бүтээгдэхүүн дотоодын томоохон цахилгаан барааны дэлгүүрүүдэд дунджаар 100 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх үнэтэй байна. Тухайлбал, "Nomin Electronics"-д "Hitachi", "Enjoy" зэрэг брэндийн агаар цэвэршүүлэгч 300 мянган төгрөгөөс хоёр сая хүртэлх төгрөгийн үнэтэй байгаа бол "BSB Electronics"-д "Sharp", "Panasonic" брэндийн агаар цэвэршүүлэгч 400 мянгаас нэг сая 400 мянга хүртэлх үнээр борлуулагдаж байгаа аж. Түүнчлэн "PC Mall" дэлгүүрт "Air-Pro" брэндийн гурван давхарт шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч 300-500 мянган төгрөгийн үнэтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
50705
1 эможи
keyboard_arrow_up