НЭМҮТ: СЭМҮТ-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах сургалтыг зохион байгууллаа
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд НЭМҮТ-өөс “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2017 оны 11 сарын 30-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.
Сургалтаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, чиг хандлага, эрүүл мэндийг дэмжих, ард, иргэдийг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийг иргэдэд хэрхэн хүргэх, эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн хүргэх талаар НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С. Гантуяа, тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Х.Өнөрсайхан мэдлэг, мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.