Оны “Тэргүүний залуу эмч”-ийг тодруулна

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа  хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилготой оны шилдэг залуу эмч шалгаруулах “Үндэсний эрүүлийг сахигч” ёслолын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдана. Тус үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд дүрс оношилогоо, уламжлалт эмчилгээ, мэс засал, сэтгэц, хавдар, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 22 төрлөөр шилдгүүдийг тодруулж, Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөлийг олгоно.

Шагналд нэр дэвшигч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх зэрэг шалгуур болзлыг хангасан байх юм байна. Шилдэг эмчийн материалыг 2017.12.17-ны өдрийг хүртэл МЗХ-ны 207а тоотод хүлээн авах бөгөөд бүхий л салбарын эмнэлгүүд салбар тус бүрт эмч нараа тодорхойлон ирүүлж болох аж.  

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn болон 99005186, 88012976 утсаар холбогдож авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50652
0 эможи
keyboard_arrow_up