ФОТО: ГССҮТ-ийн Нэг цэгийн үйлчилгээний төв энэ сард гэр бүлийн хүчирхийллийн 960 хохирогчид үйлчилгээ үзүүлээд байна

2017 оны 11 сарын 29

Arslan.mn

 

"Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл 16 хоногийн аян”-ны хүрээнд ГССҮТ-ийн Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх "Нэг Цэгийн Үйлчилгээ”-ний төвийн үйл ажиллагааг ард иргэд, олон нийтэд таниулан сурталчлах өдөрлөг өнөөдөр боллоо.

ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээ нь 2010 онд байгуулагджээ. Тухайн жилдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 302 үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 960 хохирогчид үйлчилгээ үзүүлээд байгаа аж.

Тус төв нь хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй нийгмийн халамжийн, сэтгэлзүйн, хууль эрх зүйн салбар дундын оролцоог зангидсан зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг 24 цагаар үзүүлдэг байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг бөгөөд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар:

  • Биеийн хүчирхийлэлд өртсөн 694, 
  • Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 960,
  • Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 299 хүүхэд үйлчлүүлж, 
  • тэдгээрийн 615 үйлчлүүлэгчийг 24-72 цагийн турш хамгаалах байранд байрлуулж амь нас, аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50443
0 эможи
keyboard_arrow_up