НЭМҮТ-өөс ЭРҮҮЛ МЭНДИЙН тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад АНХААРЧ байна

2017 оны 11 сарын 29

Arslan.mn

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмч мэргэжилтнүүд болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллын зэрэг 40 гаруй байгууллагын удирдах ажилтан,эмч, сувилагч зэрэг нийт 900 гаруй хүмүүст  "НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг  сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулаад байна. 

 Үүнтэй холбогдуулан орон нутагт зохион байгуулсан сургалтын үр дүн, цаашид анхаарах асуудал, хамтран ажиллах үйл ажиллагааны талаар 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нарт танилцуулан, хэлэлцүүлэг уулзалтыг 2017 оны 11 сарын 25-нд зохион байгууллаа.

Arslan.mn

Мөн орон нутагт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад тухайн байгууллагын түвшинд болон улсын түвшинд ямар асуудал тулгамдаж буйг хэлэлцэн чиглэлүүдийг тодорхойлов. Тухайлбал, НЭМ-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, салбар дундын оролцоо, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа сул зэргийг хөндсөн.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50417
0 эможи
keyboard_arrow_up