УНТЭ өвчний түүхийг цахим хэлбэрээр хөтөлж байна

2017 оны 11 сарын 28

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэр E-health программ хангамжийн  нэвтрүүлэлтийн ажил газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцлаа.

Тус эмнэлэг нь 2016 оноос эхэлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нэвтэрч буй e-Health програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн програм хангамжийн бааз эмнэлэг болон өнөөдрийн байдлаар 12 модуль, 460 гаруй функцийг ашиглаж байна.

Ингэхдээ эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж эмнэлгээр үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлэх цахим мэдээллийн горимыг бүрдүүлээд байна.

Тодруулбал үйлчлүүлэгч заавал эмнэлэгт ирж цаг авалгүйгээр эмнэлгийн хүлээгдлийн мэдээг тухайн агшинд эмнэлгийн цахим хуудаснаас  харж үйлчлүүлэх кабинетын өдөр, цагийг сонгон утсаар захиалга авах боломжтой болсон.

Мөн 2017 оны нэгдүгээр сараас эхлэн өвчний түүхийг цахим хэлбэрээр хөтөлж эхэлсэн бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт ашиглагддаг EMR (Electron medical reсord) системийг улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна. 

Эмнэлгийн үйл ажиллагааны e-health програмд лабораторийн 9 тоног төхөөрөмж, дүрс оношилгооны 17 аппарат тоног төхөөрөмжийг сүлжээнд холбож лабораторийн цахим систем болон дүрс оношилгооны PACS системийг ашиглаж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлснээр:

  • Цаг хугацаа хэмнэх
  • Мэдээллийн давхардал арилах
  • Үйлчлүүлэгчийн оношилгоо, шинжилгээний хариу эмчид очих хурд нэмэгдэх
  • Өвчний түүхийг шаардлагатай харах эмч нар болон хянах түвшиний мэргэжилтнүүд эмнэлгийн сүлжээний компьютерт өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч харах боломжтой болох
  • Эдийн засгийн хэмнэлт гарах
  • Эмч, эмнэлгийн ажилтны ажлын гүйцэтгэлийг хянах, дүгнэх боломжийг бүрдүүлэх
  • Статистик тайлан мэдээг “тухайн агшин” төлөвөөр харах, хянах
  • Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсэх
  • Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээ хийх цахим өгөгдлийн сан үүсэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50368
0 эможи
keyboard_arrow_up