“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг  сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо

2017 оны 11 сарын 27

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд НЭМҮТ-өөс  “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг  сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2017 оны 11 сарын 24-ний өдөр УГТЭ-ийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдаж, тус эмнэлгийн холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцлоо.  

Тус сургалтаар  нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, чиг хандлага, эрүүл мэндийг дэмжих, ард, иргэлийг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийг иргэдэд хэрхэн хүргэх, эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн хүргэх талаар сургалтууд орсон бөгөөд сургалтыг НЭМҮТ-ийн  Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С. Гантуяа, тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Х. Өнөрсайхан нар удирдан явуулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
50240
1 эможи
keyboard_arrow_up