ДЕНКФАРМ “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх” олон улсын ЗӨВЛӨГӨӨНД оролцож байна

2017 оны 11 сарын 24

Arslan.mn

 “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх” олон улсын өдөрт зориулсан олон улсын зөвлөгөөн өнөөдөр  Блю Скай зочид буудалд болж байна.

УБ Сонгдо эмнэлэг, Монголын уушгины нийгэмлэг, АШУҮИС-ын эрдэмтэн судлаачдын баг хамтран өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Денкфарм компаний төлөөлөгчид оролцож мэдээлэл өгч байна.

Arslan.mn

Зөвлөгөөнд дүүргийн уушгины эмч нараас эхлэн нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүд мөн ӨМӨЗО-ны Бугат хотын Баоган эмнэлэг буюу уушгины зөвлөх төв эмнэлэг, ОХУ-ын Улаан-Үд хотын эмнэлгийн уушгины тэнхимийн баг хамт олон оролцож байна.

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ) нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааны нэг болж, жил ирэх тутам өвчлөгсдийн, нас баралтын тоо нэмэгдсээр байгаа юм. Гол эрсдэлт хүчин зүйл нь хорт  зуршил буюу тамхи татах явдал хэмээн үздэг байсан ч сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ч өвчний эрсдэлт хүчин зүйл болж, хүндрүүлэх шалтгаан нь болж байгаа юм.

Arslan.mn

Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар салбарын хэмжээнд авч үзэж буй үр дүнтэй хурал болж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50197
2 эможи
keyboard_arrow_up