ГССҮТ-д тасарсан хуруу залгах мэс ажилбар хийжээ
Манай улсад тасарсан эд эрхтний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийдэггүй, хийсэн ч үр дүн муутай байжээ.
Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын чадавхижуулахаар гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан байна.
Эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж, харилцан туршлага солилцож байгаа бөгөөд уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол ГССҮТөвд ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байна.
Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал тус эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна.
Тасарсан эрхтний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг аж.
Тасарсан эрхтэнг тээвэрлэх заалт:
- Тасарсан эрхтнийг ариун бүлээн нойтон буюу хуурай бинтээр ороогоод мөстэй саванд хийнэ.
- Тасарч үлдсэн эрхтнийг ариун бүлээн нойтон бинтээр орооно
- Эмнэлэгт хүргэгдсэний дараа 2-4 градусын мөстэй саванд хийнэ
- 5-7 цагийн дотор залгаж эхлэх ёстой гэдгийг ГССҮТ-өөс мэдээлж байна.