НЭМҮТ: Гуравдугаар шатлалын эмнэлэгт НЭМ-ийг хэрхэн зохион байгуулах вэ?
Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нийслэлд эхлүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил арга зүйн сургалтаа Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг болон Нийслэлийн Өргөө амаржих газарт зохион байгууллаа. Тус сургалтад Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Нийслэлийн өргөө амаржих газар, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв, Сэргээн засах клиник эмнэлгийн нийт 80 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга, АУ-ны доктор Ж.Батжаргал, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Х.Өнөрсайхан нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Сургалтын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний гуравдугаар шатлалын хувьд НЭМ-ийг хэрхэн зохион байгуулах вэ, өнгөрсөн хугацаанд ямар байдалтай явж ирсэн зэрэг сонирхолтой асуудал хэлэлцүүлэг өрнөсөн юм.