НЭМҮТ-ийн спортын багийн тамирчиддаа баяр хүргэе

2017 оны 11 сарын 23

Arslan.mn

Монгол улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 96 жил, "ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР"-ийн баярын хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын 4 төрөлт аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 10-р сарын 26-аас 11-р сарын 19-ний өдрийг хүртэл зохион байгуулагдсан билээ. 
Тус тэмцээнд нийт 17 эрдэм шинжилгээний байгууллага оролцож, НЭМҮТ-өөс шатрын төрөлд Б.Түвшинбаяр ахлагчтай эрэгтэй баг 7 дугаар байр, А.Ононгоо ахлагчтай эмэгтэй баг 14 дүгээр байр, ширээний теннисний төрөлд Ч.Болдбаатар ахлагчтай эрэгтэй баг 12 дугаар байр, Ц.Шүрэнтуяа ахлагчтай эмэгтэй 14 дүгээр байр, волейболын төрөлд Л.Энхболд ахлагчтай эрэгтэй баг 9 дүгээр байр, П.Мөнхцэцэг ахлагчтай эмэгтэй тусгай баг 4 дүгээр байр, сагсан бөмбөгийн төрөлд У.Эрхэмбаяр ахлагчтай эрэгтэй баг тусгай 4 дүгээр байр, О.Сарангэрэл ахлагчтай эмэгтэй баг тусгай 4 дүгээр байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцлоо. Нийт НЭМҮТ-ийн багийн тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэе!

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50139
0 эможи
keyboard_arrow_up