Эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч сэргийлж болох эндэгдлүүд байсаар байна
Улс орны эрүүл мэндийн гол үзүүлэлт нь эх, хүүхдийн эрүүл мэнд бөгөөд тодорхой үйл ажиллагааг авч хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч сэргийлж болох эндэгдлүүд байсаар байна.
Эхийн эндэгдлийн тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 тохиодлоор, нярайн эндэгдэл 81 тохиолдлоор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 372 тохиолдлоор буурсан байна.
2016 онд эх барихын шууд бус шалтганаар эндсэн эхчүүдийн дотор зүрх судасны өвчлөл 31,3%, Төв мэдрэлийн тогтолцоо 25%, амьсгалын эрхтэн тогтолцоо-12,5%, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгээр (12.5%) зонхилох 3 шалтгаанд орж байна. Иймээс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жирэмслэлтэнд бэлтгэх, жирэмслэхээс өмнө архаг, суурь өвчнийг эмчлүүлж, эрүүлжих шаардлагатай байна.
Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2015 оны 10 сарын байдлаар 17.9 байсан бол 2016 онд 21.3 болж өссөн. 2017 оны 10 сарын байдлаар 16,9 болж буурсан. Нялхсын болон нярайн тус бүр өмнөх оны мөн үеийнхээс 3.4 болон 0.6-аар буурсан байна.
Эх, нярай, хүүхдийн эдгээр эндэгдлүүдийн дийлэнхи нь урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлүүд байгаа нь бүх салбар, байгууллага, мэргэжлийн нийгэмлэгүүд, гэр бүл, олон нийтийн оролцоог хангах, нотолгоонд суурилсан, чанартай, үр дүнтэй эрүүл мэндийн тусламжийг эх, хүүхэд бүрт хүргэх эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийх, эх барих, нярай, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд анхаарч, стандарт, заавар, журмыг чанд мөрдөж ажилллах шаардлагатай байна.