НЭМҮТ: Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил арга зүйн сургалтанд 750 мэргэжилтэн хамрагджээ

2017 оны 11 сарын 22

Arslan.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “НЭМ-ийн тусламж, үйлчилгээний чадавхи бэхжүүлэх” сургалтыг Баянгол, Сонгино-Хайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хороодын өрхийн эмч нар зэрэг нийт 75 мэргэжилтэнд зохион байгууллаа.

Тус сургалтаар Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлууд, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийг хэрхэн бууруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны талаар НЭМҮТ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа мэдээлэл өглөө.

Мөн хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход чухал үүрэгтэй Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг хэрхэн явуулах талаарх мэдээллийг НЭМҮТ-ийн Хэвлэлийн ажилтан Х.Өнөрсайхан заав.

Энэхүү сургалтыг одоогийн байдлаар 20 аймаг, 8 дүүрэгтхийж дууссан бөгөөд нийт 750 гаруй мэргэжилтэн хамрагдаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50038
0 эможи
keyboard_arrow_up