Рентген оношлогооны 16 байгууллага өндөр эрсдэлтэй гарчээ

2017 оны 11 сарын 21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу газрын Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад Цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлж, зөрчил дутагдал илэрчээ.Харин зөрчлийг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 18 албан тушаалтанд нийт 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50014
0 эможи
keyboard_arrow_up