УНТЭ-ээс 21 аймагт онлайн сургалт зохион байгууллаа

2017 оны 11 сарын 21

Холбоотой Зураг

2017.11.17-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь “АНТИБИОТИКИЙН ТАЛААРХИ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛАХ” ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГИЙН “ хүрээнд  хөдөө орон нутгийн 21 аймаг, УНТЭ-тэй онлайнаар холбогдон  “Нянгийн эсрэг эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 200 гаруй эмч, эмнэлгийн ажилчид хамрагдлаа.

2

Сургалтыг хөтөлбөрийн дагуу “Эмнэлгийн нянгийн эсрэг эмийн удирдлагын хөтөлбөр”, “Антибиотикийн харилцан үйлчлэл “, “ Эмнэлэгт нянгийн тэсвэржилтийг бууруулах нь эмийн сонголт”, “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний стратеги”, “ Нянгийн эсрэг эм буюу антибиограммыг хэрэгжүүлэх”, “Нян судлалын шинжилгээнд сорьцыг цуглуулах, сорьцны чанарын үзүүлэлтүүд” зэрэг сэдвүүдээр  УНТЭ-ийн багш эмч нар болон  АШУИС Эм зүйн сургууль тэнхимийн багш нар сургалт хийсэн байна. 

4

Сургалтын үеэр Антибиотикийг хариуцлагатай хэрэглэх” 1 сая амлалт өгөх цахим https://pledge.antibioticawarenessweek.org/ платформд орж, цахим амлалт өгөх линкийг танилцуулж, үйл ажиллагаанд нэгдэж  амлалт өгөхийг УНТЭ-с уриалсан юм. 

Сургалтын материал хичээлүүд, амлалтын хуудас,  линкүүдийг 21 аймаг руу ЭМХТ-өөс явууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49985
0 эможи
keyboard_arrow_up