Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил арга зүйн сургалт НИЙСЛЭЛД эхэллээ

2017 оны 11 сарын 21

Arslan.mnНийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “НЭМ-ийн тусламж, үйлчилгээний чадавхи бэхжүүлэх” сургалтыг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвүүд болон Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан зэрэг нийт 80 гаруй мэргэжилтэнд зохион байгууллаа.
Сургалтаар Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрс, усны бохирдол, осол гэмтэл, ариун цэврийн байгууламж, архи тамхины хэрэглээ, таргалалт, зохистой хооллолт, зүрх судасны өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөн НЭМ-ийн зүгээс хэрхэн ажиллах талаарх мэргэжил арга зүйн зөвлөмж, мэдээллийг НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар өгсөн юм. 


Мөн Хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдал, Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга, АУ-ны доктор Ж.Батжаргал, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход чухал үүрэгтэй Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг хэрхэн явуулах талаарх мэдээллийг Эрүүл мэндийг дэмжих өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа, НЭМҮТ-ийн Хэвлэлийн ажилтан Х.Өнөрсайхан нар заасан юм. 
Энэхүү сургалтыг одоогийн байдлаар 20 аймагт хийж дууссан бөгөөд нийт 600 гаруй мэргэжилтэн хамрагдаад байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49979
0 эможи
keyboard_arrow_up