УЛСЫН ХЭМЖЭЭНД ХДХВ/ДОХ-ЫН 248 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
2017 оны 11 сарын 15
Улаанбаатар хотод 2017 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ. Ингэснээр нийт 248 тохиолдол улсын хэмжээнд илрээд байгаа аж.
Энэ оны эхний 10 сарын хугацаанд 36.695 хүн ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед 62.459 хүн халдварт өвчин тусч байсантай харьцуулахад илт буурчээ.
Одоогийн байдлаар улаанбурхан өвчнөөр 30.243, сүрьеэгээр 256, вируст гепатитаар 30, трихомониз халдвараар 99 хүн халдварлан, эмчлүүлж байна. Харин салхин цэцгээр 3342, цусан суулгаар 844, мөөгөнцөрөөр 145, гонококкт халдвараар 117, гар хөл амны өвчнөөр найман хүн өвчилснийг эмчилж байна гэж статистикийн мэдээлэл хийх үеэр танилцуулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49718
0 эможи