Улирлын ТОМУУГИЙН ВАКЦИНЫ дараагийн ээлж ирлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм.
Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 41215 эрсдэлт бүлгийн хүн, 5704 жирэмсэн эх, 18869 цэцэрлэгийн хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17610, нийт 85489 хүн хамрагдсан байна.