ФОТО: Багш нарын 90 хувь нь ЗЭЭЛТЭЙ

2017 оны 11 сарын 14

Arslan.mnБагшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос мэдэгдэл гаргаж, Засгийн газар, Монголын боловсрол шинжлэлийн үйлдвэрчний эвлэлд хүргүүлж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.

Өчигдөр цэцэрлэг, сургуулийн багш нар хугацаагүй ажил хаялт зарласан ч Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанаар ажил хаялтаа зогсоохоор болсон юм.

Arslan.mn

Багш нар цалингаа 1.6 сая болгохыг зорьсон ч эдийн засгийн хүндрэлийг тооцон  50 хувиас доошгүйгээр нэмэхгүй бол ҮЭ-ийг өөрсдийнх нь төлөө ажиллаагүй гэж үзнэ гэдгээ хэллээ. Түүнчлэн гурван талт хэлэлцээрээр гарсан шийдвэр багш нарт зөвшөөрөгдөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн тэмцлийн хурьц хэлбэрт шилжинэ гэж байлаа.

Монголын шинжлэх ухаан боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож, багш нарыг төөрөгдүүлж байгааг ч хурлын үеэр хэллээ.

Мөн "Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй байдаг. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхантай ширээний ард суусан ч тавьж буй шаардлагыг нь няцаасаар байна. Багш нар Засгийг газрын тоглоом биш. Монголын багш нар бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
5
49603
15 эможи
keyboard_arrow_up