НЭМҮТ-ийн баг Завхан, Говь-Алтай аймагт АЖИЛЛАЛАА

2017 оны 11 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, улс орны хэмжээнд хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний хэмжээнд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 7-10-ны өдрүүдэд Завхан, Говь-Алтай аймагт зохион байгуулж, эрүүл мэндийн газар, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сум, өрхийн эмч нар нийлсэн 100 гаруй хүн хамрагдлаа.

Сургалт, уулзалтаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан НЭМ-ийн  асуудлууд, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, зорилтуудыг танилцуулан, хэрэгжүүлэх арга зүйгээр ханган, орон нутагт хэрэгжиж буй НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнгийн талаар мэдээлэл, туршлага солилцон,  шинэ мэдээллээр хангаж, орон нутагт НЭМ-ийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн, үр дүнтэй санаачлага, интервенцийг эхлүүлэхэд туслахыг зорин ажиллаа.

Энэхүү сургалтыг өнгөрсөн зургаан сарын дотор 20аймагт амжилттай зохион байгуулаад байгаа юм. Сургалтыг НЭМҮТ-ийн удирдлагын баг биечлэн зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар удирдаж, төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа “Хүн амын хоол тэжээлийн байдал, дэвшүүлсэн зорилтууд”, Тархвар зүй Шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж “Орчны эрүүл мэндийн өнөөгийн байдал”, Эрүүл мэндийг дэмжих өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга О.Нандин-Эрдэнэ “Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа”,  Хэвлэл мэдээллийн ажилтан Х.Өнөрсайхан “Эрүүл мэндийн  мэдээлэл сурталчилгааг хэрхэн явуулах вэ” зэрэг сэдвээр илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр НЭМҮТ-ээс сүүлийн 10 жилд хийгдсэн эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийн ном, тайлангийн хураангуй, гарын авлага, Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны шторкны цуглуулга, Инфографикийн цомог, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн 50 гаруй төрлийн 1000 шахам тараах материалыг гардуулав.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа аймгийнхаа хүн амын эрүүл мэндийн байдал, нийгмийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бөгөөд тус аймгийн хувьд Эрүүл мэндийг дэмжигч загвар гудамж, Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн, Эрүүл мэндийн олимпиад, Мэдээлэл түгээх сарын аян, НЭМ-ийн сувилгаа зэрэг олон үйл ажиллагаа явуулж байгаа нь сайшаалтай.  

Завхан аймгийн хувьд  Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хүрээнд олон ажлыг хийж байгаа бөгөөд “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Халдварт бус өвчинтэй тэмцэх”, “Элэг бүтэн Завхан” дэд хөтөлбөрүүдийг  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  оруулахаар  болжээ.

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд нийт хамрагдвал зохих 40-65 насны  17983 иргэнээс  12699 хүн үзлэг шинжилгээнд хамрагдаж хамралтын хувь 70,6 байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49564
0 эможи
keyboard_arrow_up