“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” аянд Монгол улс нэгдлээ

2017 оны 11 сарын 13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэх үйл ажиллагааг эхлүүлж байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд болон Монгол улс дах Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн  бүсийн төвтэй  цахимаар  холбогдон “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн  талаар  холбогдох мэдээллийг авлаа. 

Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диортиза нар оролцлоо. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэхийг уриалж, Монгол улс энэхүү аянд албан ёсоор нэгдэж буйг илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49546
0 эможи
keyboard_arrow_up