“Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт” хэлэлцүүлэг болно

2017 оны 11 сарын 10

“Нэг эрүүл мэнд, Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт-тулгамдсан асуудал” үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 13-нд Blue Sky зочид буудалд болно.

Хэлэлцүүлгээр Монгол Улсын хүн, малын шинэ ба сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй болон сэргэж буй халдварт өвчин, нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг үнэлэх юм байна.

Мөн энэ асуудалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бодлого чиглэлийн түвшинд үнэлгээ өгч шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх юм. Хэлэлцүүлгийг Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлэг, үржлийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагууд оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49449
0 эможи
keyboard_arrow_up