ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГ НХХЯ-НД ҮЛДЭЭВ

2017 оны 11 сарын 08

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын санг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хуучнаар нь үлдээх нь зөв гэсэн байр суурийг УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан илэрхийлж, бусад нь мөн дэмжив.

Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус санг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хэвээр нь үлдээх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Эл санал чуулганы хуралдаанаар орж хэлэлцэгдэхэд олонхийн дэмжлэг хүлээвэл Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд харьяалуулж бие даалгах боломжгүй болно.

 

Засгийн газар 2018 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь байгуулахаар оруулж ирсэн юм. Сан бие даан ажилласнаар эрүүл мэндийн салбараас иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна гэж Сангийн сайд тайлбарласан ч УИХ-аар төсөв хэлэлцэх шатанд өөрчлөгдөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49333
0 эможи
keyboard_arrow_up