НЭМҮТ-өөс албан хаагчдын дунд дотоод сургалт зохион байгуулав

2017 оны 11 сарын 08

Arslan.mn

НЭМҮТ-ээс 2017 оны 11-р сарын 7-нд  нийт албан хаагчдын дунд дотоод сургалтыг зохион байгуулсан байна. Тус төвийн Орчны эрүүл мэнд хор судлалын лабораторийн химич Д.Баатарцол  6-р сарын 27-7-ны  өдрүүдэд Япон улсын  Минимата хотод зохион байгуулагдсан “Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын Миниматагийн конвенцийн хэрэгжилтэд эрүүл мэндийн салбарын оролцоо”, 7-р  сарын 15-23 ны өдрүүдэд АНУ-ын Родайланд Провиденс хотод болсон “Мөнгөн ус даян дэлхийг хордуулагч”сэдэвт олон улсын хуралд оролцсон илтгэлийг  хамт олондоо танилцуулжээ.

Мөн тус төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар  Темасек сангийн  дэмжлэгээр Сингапур улсад Нийгмийн эрүүл мэндийн сургалтад хамрагдаж “Сингапур улсын сэтгэцийн эрүүл мэнд“сэдвээр сонирхолтойлекц  хамт олондоо уншиж танилцуулсан.

Уг сургалтад Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, Хоол судлалын алба, Шим тэжээлийн лаборатори, Шуурхай удирдлага тархвар зүйн албаны хамт олон идэвхитэй оролцлоо

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49305
0 эможи
keyboard_arrow_up