Зүрхний эмгэгтэй 40 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй Бээжинд эмчилнэ

2017 оны 11 сарын 08

Өнөөдөр Бээжин хотод зүрхний төрөлхийн эмгэгээ үнэ төлбөргүй эмчлүүлж хагалгаанд орсон 10 гаруй хүүхэд гэртээ ирнэ. 

Тэд БНХАУ-ын нэг зам нэг бүс хэмээх төрийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй хүмүүнлэгийн тусламжийн шугамаар явсан байна. 

Энэхүү үйл ажиллагааг хятадын улаан загалмай болон МУЗН хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдийг ирэх үеэр зүрхний өвчнөөр шаналж буй дараагийн хүүхдүүдэд олгох боломжийн талаар мэдээлэх аж. 

Дараагийн ээлжинд 40 гаруй зүрхний эмгэгтэй хүүхэд эмчилгээнд явах боломжтой аж. Хүүхдүүд 14.30 цагаас Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49293
0 эможи
keyboard_arrow_up