НЭМҮТ: Цэцэрлэгт хүүхэд өдөрт 4 ЦАГИЙН зайтай 3 удаа ХООЛЛОХ ёстой

2017 оны 11 сарын 06

Arslan.mn

Тусгай хоолны дэглэмтэй хүн амын хоол тэжээлийн асуудал

Тусгай хоолны дэглэмтэй хүн амд цэцэрлэгийн хүүхдүүд, сувиллын хүүхдүүд, асрамжийн газарт амьдарч байгаа хүмүүс, засан хүмүүжүүлэх ангид хоригдож байгаа хүмүүс, цэргийн ангид алба хашиж байгаа хүмүүс ордог. Эдгээр хүмүүс тусгай хоолны дэгийн дагуу хооллодог. Эдгээрээс цэцэрлэгийн хүүхдүүдийн хооллолтын талаар товч дурдъя.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хооллолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал

Цэцэрлэг, сургуульд өгч буй хоол нь хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг хангаж чадвал хүүхэд эрүүл хэвийн өсч суралцах чадвар нь дээшилдэг. Цэцэрлэгийн үдийн гол хоол болон өглөө, их үдийн хөнгөн хоол нь хүүхдийн бие махбодын хөгжилд чухал ач холбогдолтой тэжээллэг бодисуудаар хангалттай байх ёстой. Гол ба хөнгөн хоолоор төрөл бүрийн хүнсний зүйлийг тэнцүү оролцуулан хооллосноор хүүхдийн бие махбод, оюун ухааны зөв хөгжлийг хангаж өгөх ёстой.

Цэцэрлэгт өдрийн турш өгөх хоол, хөнгөн зуушаар сургуулийн өмнөх насны хүүхдийн өсөлт хөгжил болон эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоногийн нийт илчлэг, тэжээлийн бодисуудын 80%-ийг хангах ёстой.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээг Эрүүл мэндийн сайдын 2014 оын 4 сарын 08-ны 113 дугаар тушаалын дагуу тооцон олгож байна. Хүүхдийн байгууллагуудад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн, үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд 1200 ккал, 4-6 настай хүүхдэд 1600 ккал, 7-10 настай хүүхдэд 2000 ккал, 11-14 настай хүүхдэд 2100 ккал, 15-18 настай хүүхдэд 2300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцно.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудалд улс болон эцэг эхчүүдийн аль аль нь анхаарах нь зүйтэй юм.  Өмнө нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны 41 хувийг төр, үлдсэнийг нь эцэг, эх нь хариуцдаг байсан. Харин 2009 оноос энэ байдлыг өөрчилж төрөөс хоолны мөнгийг нь 100 хувь хариуцдаг болсон.

Нэг хүүхдэд ноогдох хоолны зардал төрийн өмчит цэцэрлэгүүдэд 1650 төгрөг, сувиллын, тусгай 24 цагийн цэцэрлэгт 2400 төгрөг /ЗГ-ын 2012 оны 106 дугаар тогтоол,Хоолны зардлын дундаж норматив/ байна.

Ийм мөнгөнд тохирсон хоолоор хүүхдэд шаардлагатай уураг, эрдэс бодис, аминдэм агуулсан тэжээллэг хоол өгөхөд учир дутагдалтай юм.  

Цэцэрлэгийн хүүхдүүд хэрхэн хооллох хэрэгтэй вэ?

Цэцэрлэгт хүүхэд өдөрт 4 цагийн зайтай 3 удаа хооллох бөгөөд ямар нэг хоол тэжээлийн хамааралт эмгэгтэй бол  4-5 удаа хооллоно. Өглөө, өдөр, үдийн дараах хөнгөн хоолыг цэцэрлэгт өгч, оройн хоолыг гэрт нь хөнгөн хоол өгөх ба тэр өдөр цэцэрлэгт махан хоол өгсөн бол оройн хоолонд болж өгвөл мах багатай хоол өгвөл сайн. Үдээс өмнө буюу өглөө, үдийн хоолонд мах, өндөг, загастай хоолыг сүү, ногоо, жимстэй өгөх нь зохимжтой ба эдгээр нь уургаар баялаг тул ходоодонд удаан байж хоол боловсруулах шүүс ихээр ялгарах хэрэгтэй болдог учраас үдээс хойш, орой уургаар баялаг хоол өгөх нь зохимжгүй. Хоолноос 10-15 минутын өмнө унд өгнө. Өглөө болон өдөртөө хүүхдэд ус өгч сургах хэрэгтэй.

Үдээс хойш сүү, ургамлын гаралтай хоол өгөх нь зохимжтой бөгөөд орой унтах үед хоол боловсруулах үйл ажиллагаа удааширдаг. Тэгээд ч хоолны зөв дэглэм барьж сурах суурь болдог. Хоолны хооронд байнга юм иддэг бол өлсөх, цадах мэдрэмж үүсэхээ больж цаашид биеийн жин нэмэгдэх, таргалах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хэрэгцээтэй хоолонд дургүй болдог. Хооллолтын хооронд чихэр, гурилан боов өгөхгүй байх шаардлагатай. Харин өдөрт нэгээс хоёр удаа жимс, сүү цагаан идээг өгч болно.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд багаас нь эхлэн зохистой хооллолтын талаар мэдлэг олгох хэрэгтэй

Цэцэрлэгт байх үеэс нь эхлэн хүүхдүүдэд зөв зохистой хооллолтын талаар мэдлэг боловсрол олгох хэрэгтэй юм. Учир нь хүүхдийн 2-5 насанд зөв хооллох талаар олгосон мэдлэг, дадал, хандлага насан туршийн дадал болж үлдэх боломжийг цэцэрлэгт бүрдүүлж өгөх ёстой. Үүний тулд:

  1. Олон төрлийн хоол бүхий цэс зохиож хүүхдийг хооллох
  2. Хүүхдүүдэд зөв хооллолтын талаар боловсрол олгох сургалт явуулах

Цэцэрлэг хүүхдэд олон төрлийн хоол өгөхөд хүүхэд хоолыг зөвхөн идээд зогсох биш шинээр олон зүйлийг мэдэж авдаг. Эхний үед олон төрлийн хоол идэж чадахгүй бол аль болохоор аажмаар дасгаж өгөх, идэж чадахгүй байсан ч хоолны цэсээс хасч болохгүй. Нүдэнд нь харагдаж байх тутам хүүхэд тухайн хоолонд дасдаг.

Цэцэрлэгийн наснаас нь эхлэн олгох зөв зохистой хооллолтын боловсролоор хүүхдийг зөв хооллох дадалд тухайлбал гараа угаах, зөв сайн зажлаж идэхэд сургах, хооллох соёл, хоолны ширээний ард зөв сууж сурах, эрүүл хоол сонгох гэх мэт.

Ногоо, жимс, үр тариа, сүүн бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэрэгтэй тул өдөр бүр хэрэглэх, чихэр, чихэртэй төрөл бүрийн хүнс, давс ихтэй, өөхтэй мах, хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд муу нөлөөтэй тул аль болохоор бага хэрэглэх, хэрэглэхээс татгалзах, түүний учир холбогдлыг олон төрлийн аргаар сургахаас гадна өдөр тутам өгч байгаа  хоолны цэсэнд эдгээр хоол хүнсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Хүүхэд байнга иддэг хоолондоо дуртай байдаг учраас тэдэнд ногоо, жимс, сүү илүүтэй өгч дасгах хэрэгтэй юм.

Зарим орны хүүхдүүдийн хооллолт

Бразил улс

Бразил хүүхдүүд өглөө ихэвчлэн cerealбуюу үр тарианы төрлийн хүнсхэрэглэжөдрийн хоолондоо олон төрлийн хүнсний ногоо, төрөл бүрийн вандуйг хэрэглэдэг байна. Энэ хэмжээгээрээ өдөрт авах аминдэм, эрдсийн хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой юм.Өглөөний цайндаа cerealидсэнээр хүүхэд шаардлагатай нийлмэл нүүрс ус, эрдэс бодис, аминдэм, эслэгээр хангагдах юм.

Өмнөд Солонгос улс

Солонгос хоолны орцонд мэдээж халуун ногоо, кимчи, будаа, өндөг орно. Мөн хүүхдийн өдрийн хоолыг Японы бэнто маягаар бэлддэг бөгөөд хүүхдийн анхаарлыг татахуйцхэлбэр дүрстэй байдаг. Мөн далайн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр байдаг ч хонь, үхрийн махны хэрэглээ маш бага байдаг. Өдөр бүрийн хоол хүнснээс хүүхдийн өсөлт хөгжил болон оюун, ухааны хөгжилд маш өндөр ач холбогдолтой Омега-3 тосны хүчил болон олон төрлийн эрдэс бодис, аминдэмийг авдаг.

Итали улс

Итали хүмүүсийн хувьд хоолноос авах шим тэжээлийг илүү чухалчилж үздэг тул өдөрт хэрэглэдэг хүнснийхээ амин дэмийг үргэлж бодолцдог байна. Иймээс хүүхдэд шинэ жимс, жимсгэнэ, тэдгээрийн шүүс, олон төрлийн ногооны зууш, салат олгодог байна.

НЭМҮТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
49177
1 эможи
keyboard_arrow_up