Монгол улс болон БНСУ-д тулгамдаж буй асуудал” сэдэвт хурал боллоо
Хот суурин газрын хүн амын нягтрал ихэсч, техник технологи хөгжихийн хирээр агаар, ус, хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлдэг. Тухайлбал, агаарын бохирдол нь хорт хавдар, амьсгалын замын эмгэг, зүрх судасны өвчин үүсэхэд зонхилох хүчин зүйл болдог бол усны бохирдол нь халдварт өвчин үүсэх, тархах нөхцлийг бүрдүүлж байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран энэ сарын 20-ны өдөр “Орчны эрүүл мэнд – Монгол улс болон БНСУ-д тулгамдаж буй асуудал” сэдэвт хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус уулзалтад БНСУ-аас Орчны эрүүл мэндийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Jin Heon Lee тэргүүтэй 22 төлөөлөгч оролцсон. Хурлын үеэр Монгол, Солонгос хоёр улсын орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны ажлуудын талаар 7 илтгэл хэлэлүүцлэв. Мөн 19 постерын үзэсгэлэн гаргаж, шилдэг постер шалгаруулсан байна.
Уулзалтын төгсгөлд орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал, эрсдэлт хүчин зүйлсийн талаар хэлэлцэж, цаашид хоёр улс хамтран судалгаа шинжилгээний ажил хийх, орчны эрүүл мэнд, хүний нөөцийг хөгжүүлэх, сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.