Эрүүл мэндийн сайд салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулахад НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллана

2017 оны 11 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд, шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдээс Гадаад харилцааны сайдтай уулзсан, Эрүүл мэндийн сайдтай мөн уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийллээ. Мөн УИХ-ын туршлагатай гишүүн , Өргөдлийн байнгын хорооны дарга, эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр тууштай ажилладаг, эрч хүчтэй хүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ мэдэгдлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн Амын Сантай эрүүл мэндийн салбарт өсвөр үе, залуучууд, охид, эмэгтэйчүүд эхчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлүүдээр хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах тогтворжуулах чиглэлээр ажиллахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх оновчтой, илүү үр дүнтэй ажлуудыг хамтран хийх шаардлага байгаа талаар ярилцав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48982
0 эможи
keyboard_arrow_up