“Денк Фарм“ “Үндэсний өгөх өдөр“-өөр төрсөн эхчүүдийг баярлууллаа

2017 оны 11 сарын 02

“ДЕНК ФАРМ” Монгол дахь төлөөлөгчийн газар нь эмнэлэгүүдэд нэн шаардлагатай эм бэлдмэлийг хандивлах, эмч эмнэлгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох тал дээр анхаарч ажилласаар ирсэн.

Тус хамт олон өчигдөр болсон “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан Гурван гал, Интермед, ЭХЭМҮТ-д дөнгөж төрсөн эхчүүдэд төрсний дараа уух витамин, эм бэлдмэлийг бэлэглэлээ.

Arslan.mn

Энэ үеэр “Ази фарм” эмийн сангаар үйлчлүүлсэн иргэдэд хэрэгцээт эм, тариаг тараажээ.

Arslan.mn

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдад “Витаминжуулалтын аян"-ыг амжилттай зохион байгуулж, эрүүл мэндийн талаар лекцийг тавилаа.

Arslan.mnArslan.mn

Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмнэлэг ЭМ ЖИ ЖИ эмнэлэгт үзэсгэлэн гаргаж ургамлын гаралтай хоолойн хүлхмэл Тимэйр бэлдмэлийг үйлчлүүлж байгаа ард иргэдэд амталгаа явуулж эмийн дээжнээс бэлэглэв. 

Денк фармын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголын зах зээлд эмээ хүргээд 20 жилийг угтаж байгаа бөгөөд анх оруулж ирж байсан Дикло-Денк эмийн 20 жилийн ой  энэ жил болж байгаа юм. Ард иргэд, эмч, оюутнуудад олон сайхан үйл ажиллагаа явуулсаар ирсэн цаашдаа ч энэхүү үйл ажиллагааг улам өргөжүүлж үргэлжлүүлсээр байх болно. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48946
3 эможи
keyboard_arrow_up