Монгол улс “Номхон далайн баруун бүсийн манлайлагч“-аар тодорлоо
Вирүст хепатитийн дэлхийн чуулга уулзалт өчигдөр Бразил улсын Сан Пауло хотноо эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тус чуулга уулзалтад оролцож байгаа бөгөөд “Хепатитгүй Ирээдүйн төлөө Манлайлагч” хөтөлбөрийг нээж таван орны төлөөлөгчийн хамт үг хэллээ. Энэ үеэр Хепатитын халдвараас сэргийлэх, эмчлэх, хянахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монгол улс ба бусад таван улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, дэлхий даяар болон бүс нутгийнхаа хэмжээнд энэхүү хөтөлбөрийг тэргүүлэх улсаар сонгосон байна.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Монгол улсад вируст хепатитыг устгах зорилго бүхий "Элэг бүтэн" үндэсний хөтөлбөрийг энэ үеэр танилцууллаа. Эл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа учир Монгол улс нь ДЭМБ-ын "Номхон далайн баруун бүсийн манлайлагч"-аар тодорлоо.