Жирэмсэн эмэгтэйчүүдэд томуугийн вакциныг үнэгүй хийж байна

2017 оны 11 сарын 01

Arslan.mn

Жирэмсэн эмэгтэйчүүд улирлын томуугийн эсрэг вакциныг өрх болон харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвдөө хандан үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг аж.

Зургаа хүртэлх сартай хүүхдүүд бусад насныхантай харьцуулахад томуугаар өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд ээжүүд жирэмсэн байх хугацаандаа томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй гэдгийг эмч нар хэлж байна.

Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг байна. Вакциныг жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48851
0 эможи
keyboard_arrow_up