Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө
2017 оны 10 сарын 30
Энэ сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажилласан. Дээрхи 2 дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үер тус тасагт нэн шаардлагатай тарианы шахуурга, хяналтын монитор, дуслын автомат шахуурга, нярайн амьсгалын аппаратыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өнөөдөр Чингэлтэйн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н.Энхзул нарт гардуулж өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48757
0 эможи