Сайд Д.Сарангэрэл Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2017 оны 10 сарын 25

Arslan.mn

Сайд Д.Сарангэрэл эхлээд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцан, томуу, томуу төст өвчлөлийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээллийг сонсож, нэн шаардлагатай байгаа тарианы шахуурга, хяналтын мониртор, амьсгалын аппаратыг шийдэж өгөхөөр боллоо.

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори нь 2015 оны 11 сарын 4-ний өдөр нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах эмчилгээ, лаборатори, дархлаажуулалт, дүрс оношилгоо(рентген, хэт авиан оношилгоо)-ны чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Давхардсан тоогоор нийт 39600 хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Одоогоор 9 эмч, 9 сувилагч, туслах ажилтан 4, лаборант, хөдөлгөөн засалч нийт 24 ажилтантайгаар тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Лхагва танилцууллаа. Харин үүнийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулатори 2-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэлэхдээ тус салбар амбулатори-2 20 их эмч, 21 сувилагч тусгай мэргэжилтэн, 6 үйлчилгээний ажилтан, нийт 47 ажиллагсадтай.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлын угтуулж, төлөвлөгөө гарган урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулахад зорилгоо нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг сайжруулах, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгааг хэллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48582
1 эможи
keyboard_arrow_up