Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэллээ
Улсын хэмжээнд: Тархвар судлалын 41 дэх 7 хоногийн байдлаар амбулаторид суурилсан тандалтаар 153,355 хүн үйлчлүүлсний 6,483(4.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Лабораторийн шинжилгээгээр томуугийн вирүс илрээгүй, иж томуугийн вирүс, баковирүс, риновирүс илэрсэн. Нийслэлд амбулаториор 63,235 хүн үйлчлүүлсний 4.5% нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.
“Томуугийн эсрэг дархлаажуулалт” –ын үйл ажиллагааг 10 дугаар сарын 16-наас эхлэн зохион байгуулж байгаа ба жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг АНУ-ын “Протейн Сайнс” үйлдвэрийн томуугийн эсрэг 50,000 хүн/тун вакцинаар, агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45,000 хүн/тун вакцинаар дархлаажуулж байна.
ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 тоот өрөөнд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг 8.30-17.00 цагийн хооронд хийж байна. Тарих өрөөнд вакцинатор сувилагч, бүртгэл хийх сувилагч, зохион байгуулах 1 сувилагч тус тус ажиллуулж байна. Солонгос улсын Грийн кросс үйлдвэрийн ДЭМБ-ын шаардлага хангасан вакцин, нэг хүн тунгийн үнэ 10,000 төг, Лавлах утас 455388 (ЭСХАХ-ны нэгжийн утас)
“Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хүн бүрийн хийж чадах энгийн арга” инфографик-1, зөвлөмж-6, цэгэн массаж хийх аргачлал зэрэг хүн амд зориулсан мэдээлэл, сурталчилгааны материалыг олон нийтийн цахим сүлжээгээр түгээж байна.