Ш.Чулуунаа: Тархиныхаа идэвхтэй үйл ажиллагааг дэмжих нь маш чухал

2017 оны 10 сарын 24

“Монголын өвдөлт намжаах” нийгэмлэгийн тэргүүн, ЭМЯ-ны Өвдөлт судлал анагаахын ерөнхий мэргэжилтэн,  “Чулуунаа” эмнэлгийг үүсгэн байгуулагч Анагаах ухааны доктор Ш.Чулуунаа эмчтэй ярилцлаа.

-Цус харвалт, уналт таталт зэрэг мэдрэлийн эмгэгээс хүн өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ?
-Би “Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежмент, өвдөлтийг хэрхэн яаж удирдах вэ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тухайн үед судалгаагаар хүн амын  70 хувь нь тодорхой хэмжээний архаг өвчинтэй гэж гарсан. Энэ нь вирусын болон гэмтлийн, харшил, утаа, агаарын бохирдлоос болсон нь тодорхой байсан.  Бие эрхтэн болоод сэтгэл санааны тавгүй байдал нь хүний дархлааг сулруулдаг.  Дархлаа суларснаас янз бүрийн өвчин эмгэг үүсэх  шалтгаан болдог. Дархлаа сулраад, мэдрэлийн үйл ажиллагааны тогтолцоо алдагдаад өөрт тань тавгүй мэдрэмж төрөх үед л эмчид хандаж сурах хэрэгтэй.  Ингэснээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Аливаа нэгэн тавгүй мэдрэмж, өвдөлт нь хүний биеийн дархлааг сулруулж, архаг өвдөлт, бухимдал, нойргүйдэл нь явсаар байгаад хүний оюуны чадамжийг бууруулдаг

-Хурдан эмчлэхгүй бол дорхноо сөгддөг эрхтэн бол тархи гэсэн. Хүн тархиныхаа үйл ажиллагааг хэрхэн дэмжвэл зохистой вэ?
-Бие эрхтний дархлаанаас хамаарч өсөж хөгжиж байдаг хамгийн чухал эрхтэн бол уураг тархи. 2016 онд Япон улсын Якохама хотод дэлхийн 185 орны 2000-аад эмч, судлаачид  цугларч, эрүүл мэндийн салбарт биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжиж байгаа өвдөлт судлалын талаар туршлага солилцсон.  

Хүний өвчлөл, тархины баланс алдагдсанаас болдог гэдгийг дэлхийн эрдэмтэд гаргаад ирсэн. Аливаа нэгэн тавгүй мэдрэмж, өвдөлт нь хүний биеийн дархлааг сулруулж, архаг өвдөлт, бухимдал, нойргүйдэл нь явсаар байгаад хүний оюуны чадамжийг бууруулдаг юм байна. Нэг ёсондоо тархи өөрөө тэжээлгүйдэлд ордог гэсэн үг. Тийм болохоор тархийг нас насанд нь тэжээж байх ёстой гэсэн шийдлийг дэлхийн эрдэмтэд  нотолчихлоо. Дэлхий нийтээрээ тархины үйл ажиллагааг тэжээдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд хэвшчихсэн. АНУ-ын нийт хүн амын 60 хувь нь, ХБНГУ-ын нийт хүн амын 30 хувь нь тархиа тэжээдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх амьдралын хэв маягт хэвшсэн байдаг.

-Тэгвэл монголчууд бид тархиа хэрхэн яаж амрааж, тэжээх вэ. Өвлийн утаа, хаврын ядаргаатай залгаад шалгалт шүүлэг эхэлдэг. Энэ бүхэнд ямар эм бэлдмэл үр дүнтэй байгааг уншигчид сонирхох байх?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарч, тархиа тэжээгч бүтээгдэхүүнийг хэрхэн яаж зөв хэрэглэх талаарх зөвлөмжийг өгөх нь зүйтэй гэж бодож байна. Тархиа байнга тодорхой хэмжээнд тэжээгээд явахад доройтолд ороогүй тархи нь нас нас, үе үед тохиолдох мэдрэлийн ядаргаа, тархины  сулрал, оюуны чадамж буурах, зөнөгрөх өвчнөөс хамгаалдаг байна. Тархинд хамгийн өндөр үр дүнтэй тэжээлийг “Денк фарм” ХХК оруулж ирсэн байгаа. Өндөр хөгжилтэй оронд хэрэглэж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн Вrain active буюу тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжих бэлдмэлийг бид ч бас хэрэглэх боломжтой болсонд баяртай байна. Дархлааны систем, сэтгэн бодох чадвар,ой тогтоолтыг сайжруулдаг ядрах, нозооролтыг багасгаж, гүн нойрсуулдаг,  биеийн болон оюуны стрессийг зохицуулахад туслах энэхүү тархины тэжээл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн учраас жоргүй олгогдоно.

-Вrain active буюу тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжих энэ бэлдмэлийн гол найрлага нь юу вэ?
-Хүн төрөлхтөнд цор ганц, ургамлын гаралтай тархи тэжээгч бодис бол Гинко гэх модны навч. 20 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн үүсээгүй байх үед л ногоон ургамал болж үлдсэн урт түүх замналтай энэ  модны навчнаас гарган авсан өндөр чанарын ginkgo biloba-н ханд нь мэдрэлийн эсийг  тэжээдэг ургамлын гаралтай бодис мөн юм байна гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Бид тархийг тэжээгч тэр ургамлыг хоол хүнснээсээ авч чадахгүй, өөр ямар ч хоолоор орлогдож ирэхгүй

Өвлийн улиралд хүчилтөрөгч дутагдах, ажлын ачаалал ихсэх, шалгалт шүүлэг өгөх үед анхаарал төвлөрч чадахгүй, сэтгэлийн давлагаатай байхдаа эсвэл нойргүйдэлд өртөхдөө энэхүү амин дэмийг хэрэглэснээр ямар ч нойрны эм хэрэглэх шаардлагагүй болно. Гэхдээ эм шиг нэг хоёр удаа хэрэглээд үр дүнд хүрэхгүй. 6-7 долоон хоног хэрэглэж байж үр дүнд хүрнэ. 

Бид тархийг тэжээгч тэр ургамлыг хоол хүнснээсээ авч чадахгүй, өөр ямар ч хоолоор орлогдож ирэхгүй учраас үйлдвэрийн аргаар, өндөр стандартаар гаргасан энэхүү амин дэмийг хэрэглэснээр тархиа хамгаалах боломжтой. Мөн найрлагад нь орсон В5 витамин мэдрэлийн бүх үйл ажиллагааг сэргээхэд зориулагдсан, тархины өөрийнх нь сонгомол тэжээл юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
5
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
48493
26 эможи
keyboard_arrow_up