Төрөлхийн зүрхний өвчтэй 12 монгол хүүхдийг Хятадад үнэ төлбөргүйгээр эмчилжээ

2017 оны 10 сарын 23

Зураг

Хятад улсын эмч нар төрөлхийн зүрхний өвчтэй 12 монгол хүүхдийг үнэ төлбөргүй эмчиллээ гэж Хятадын УЗН өнөөдөр мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

БНХАУ-ын УЗН-ийн шугамаар Өвөр Монголын эмч нар өнгөрсөн сард Монголд ирж, төрөлхийн зүрхний өвчтэй 12 хүүхдийг сонгож, тэднийг эмчлэхээр Хөххот руу авч явсан юм. Өнөөдөр Хятадын УЗН-ээс гаргасан мэдэгдэлд “Хагалгаа амжилттай болж, бүх хүүхэд эмнэлгээс гарч, нутаг буцсан” гэжээ.

Монгол бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгад хамаарах улс орнуудын хүүхдүүдэд туслах зорилго бүхий хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн үр шимийг хүртэгч орнуудын нэг юм. Энэ хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 100 монгол хүүхдэд Хятадын УЗН туслахаар төлөвлөсний эхний ээлж нь дээрх 12 хүүхэд ажээ.

http://news.xinhuanet.com/english/2017-10/23/c_136699874.htm

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48465
0 эможи
keyboard_arrow_up