УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВАН эмчийн нэгээр шалгарчээ
2017 оны 10 сарын 23
Дэлхийн мэс заслын байгууллагуудыг нэгтгэж зангиддаг хамгийн том байгууллага бол American College of Surgeons юм. Уг байгууллага дэлхийн шилдэг таван мэс засалчийг жил бүр шалгаруулдаг. Энэ жилийн 70 гаруй орны эрдэмтэн нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэнг тодруулжээ. Үүнээс харахад УНТЭ нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэллээ.
Энэ нь дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайн баталгаа гэж харж байна. Уг ёслолд дэлхийн 127 мянга гаруй мэс засалч оролцох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48455
1 эможи