Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2017 оны 10 сарын 21

Өчигдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудал, санал бодлыг сонсож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Arslan.mn

Уулзалтад Эрүүл мэндийн яамны ТНБД Д.Очирбат, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Улсын II төв эмнэлгийн ҮЭ-ийн холбооны дарга н.Энхсайхан, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ҮЭ-ийн холбооны дарга н.Наранжаргал болон яамны удирдлагууд, эмч нарын төлөөлөл оролцсон юм.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Би Эрүүл мэндийн салбартаа эх хүний сэтгэлээр хандаж, эмчийн сэтгэлээр зүтгэнэ гэж хэлсэн. Энэ үгэндээ хүрэхийн төлөө ажиллана. Сайдын хувьд Эрүүл мэндийн салбарынхантайгаа эв санааны нэгдэлтэй байна. Мөн эмч мэргэжилтнүүд рүүгээ чиглэсэн нийгмийн болон мэргэжил дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч, эрүүл мэндийн сайдын багц болон тухайн эмнэлгийн төсвийн захиран зарцуулагчийн мэдэлд байгаа төсвийн мөнгийг уян хатан зарцуулдаг байх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ нь одоогийн та бүхний шаардаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ нэгдэж ажиллана. Одоогийн төсвийн хүрээнд цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тийм учраас эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээлээ.

Arslan.mn

МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар “Салбарын ажилтнаа сонсож, Эрүүл мэндийн салбарын 48 000 мянган хүний чих тавин хүлээж байгаа асуудлыг анхааран уулзаж байгаад баяртай байна. Биднийг сонсдог сайдтай болж байгааг талархан хүлээн авч байна. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг эрүүл мэндийн салбарынханы хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлж, цалинг хамгийн багадаа 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Харин нөхөн олговор, урамшуулал, цалингийн зээлийг тэглэх гэх мэтчилэн гал унтраасан шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ дахин хэлмээр байна. Нөгөө талаар тогтвортой урт хугацаанд хэрэгжих цалин олговорыг бодитоор олгох, нэг сард байгуулагдсан гурван талт хэлэлцээрт цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, салбарынханы нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон асуудлыг тусгасан боловч одоогийн байдлаар ямар нэгэн бодитой шийдвэр огт гараагүй байна. Бидний зүгээс салбарын эрс шинэчлэлд санал болгох бодлогын түвшний асуудлууд маш их байна” хэмээлээ.

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
48381
17 эможи
keyboard_arrow_up