ХӨСҮТ: Энэ жил 175,000 хүнд улирлын томуугийн вакциныг хийнэ

2017 оны 10 сарын 18

Arslan.mn

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэлж байгаа болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр ХӨСҮТ-д хэвлэлийн бага хурал боллоо.

Arslan.mn

Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ ”Манай эмнэлгийн харьяа Томуугийн үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд томуу, томуу-төст өвчний тархвар судлалын болон вирүс судлалын тандалтыг зохион байгуулан хэрэгжүүлж, томуу, томуу төст өвчний тахалт болон цар тахалт, тархалтаас сэргийлэх, таслан зогсооход шаардагдах нийгмийн эрүүл мэндийн болон эмнэл зүйн арга хэмжээний үндэслэл, арга зүйг боловсруулан авч хэрэгжүүлдэг байгууллага юм.

Энэ жилийн томуугийн улиралд дахин 175,000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авахаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй ахин гэрээ байгуулж эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар бэлтгэл ажлыг хангасан, дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна.

2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр эхний ээлжийн 50,000 хүн тун вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд, вакциныг түгээх үйл ажиллагаа эхлээд байна. Бид энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүн тун вакцин хүлээн авч байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулахаар төлөвлөөд байна” гэв.

Arslan.mn

ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаар стратегийн зөвлөлдөх хорооноос улирлын томуугийн вакцинаар нэн тэргүүнд дархлаажуулах таван бүлгийг тодорхойлон гаргажээ. Үүнд: жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, <5 насны хүүхдүүд (үүн дотроо 6-23 сартай), ахмад настнууд, архаг хуучтай хүмүүсийг тодорхойлсон байна.

Олон жилийн судалгаа шинжилгээгээр жирэмсэн эмэгтэйчүүд нь томуугийн шалтгаант хүндрэл (амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлтийн жин буурах гэх мэт), нас баралтад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй байдаг болохыг судлан тогтоожээ.

Улирлын томуугийн идэвхгүйжүүлсэн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдэлийг бууруулдаг ба жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй. 6 хүртэлх сартай нярай хүүхдүүд бусад насны бүлгийн хүүхдүүтэй харьцуулахад томуугийн шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Эхээс авсан дархлаа нь хэвлийд байгаа ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа 6 сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг байна.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5% ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж буй ажээ. Өвчлөгсдийн 80%-ийг 15 хүртэлх, 70%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсдийн дотор 10 орчим хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар томуугийн вирус хүн амын дунд эргэлтэнд ороогүй, томуу төст өвчнийг үүсгэгч иж томуу, риновирус, бокавирус эргэлтэнд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48284
0 эможи
keyboard_arrow_up