Б.Мягмар: “Бид дахин бүсээ чангалж чадахгүй“

2017 оны 10 сарын 16
Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ байрны урд цалин нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр тайван жагсаал хийлээ. 

Arslan.mnЭнэ оны наймдугаар сараас хойш цалин орлогыг нэмэгдүүлж, хэлэлцээрт орохыг удаа дараа шаардаж буй юм. 

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "2017 он гарсаар эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд цалин нэмэгдүүлэх шаардлага, жагсаал цуглааныг удаа дараа хийлээ. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүн гарсангүй. Төрийн үйлчилгээнд ажиллаж буй дээрх салбарын ажилтнууд хүнд нөхцөлд, ачааны хүндийг үүрсээр байна.

Засгийн газар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017-2018 оныг хүртэл ямар ч цалин нэмэхгүй, царцмал байдалд байлгана гэх тохиролцоог хийсэн. Бид дахин бүсээ чангалж чадахгүй. Энэ хөтөлбөрөөс болж бидний тэмцэл мухардмал байдалд орж байна. ҮЭ хороо улс төр хийдэг газар биш. Энэ тэмцлийг бүү улс төржүүл гэж хатуу хэлмээр байна" гэлээ.

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт хамтын маргаантай холбоотой хөдөлмөрийн зуучлагч томилогдсон байна. Засгийн газар, ҮЭ, ажил олгогч эздийн төлөөлөл зуучлагчийн зөвлөмжийг сонсох байсан ч Засгийн газар бүрдээгүй гэх шалтгаанаар зөвлөлдөж чадалгүй Арбитрт шилжсэн аж.

Энэ сарын 23-наас хугацаагүй ажил хаялт хийх эрх зүйн орчин бүрдсэн гэж ҮЭ-ийн хорооны дарга нар ярилаа.

Ажил хаялт зарлахаас өмнө бүх байгууллага, анхан шатны нэгж бүрийн гишүүд хуралдан ажил хаялтад хэзээнээс, хэрхэн нэгдэхээ өөрсдөө шийдэх юм байна.

Arslan.mn

УДБЭТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Тамир "Монгол Улсад соёл урлагийн салбар нэртэй том байгууллагыг зөвхөн чөлөөт уран бүтээл хийж байгаа залуу болон бусад уран бүтээлчдээр төлөөлүүлж ойлгож ирсэн. Яг үнэндээ энэ бол эрдмийн тодотголтой, мэргэжлийн байгууллага. Урлагт насаараа зүтгэсэн, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өргөж явдаг өндөр чадварлаг уран бүтээлчдээ хайхрахаа больсон. 

Санхүүжилт, цалинг шийднэ гэж биднийг олон жил хуурсан учир хамтын тэмцэлд нэгдэж байна. Бид тэмцэлд маш идэвхтэй оролцоно. Хамтын хүчтэй тэмцлийг бид өрнүүлнэ. Манай соёл урлагийн салбар ажил хаялтад 100 хувь оролцоно" гэж ярьж байлаа.

Засгийн газраас тус салбарын ажилчдын цалинг 50 хувиас доошгүй нэмэх хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ жагсаалын үеэр илэрхийлсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
6
48184
16 эможи
keyboard_arrow_up