Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд 40-65 насныхан хамрагдана

2017 оны 10 сарын 13

Эрүүл мэндийн даатгал төлдөг 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийг ирэх долоо хоногоос эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулж эхэлнэ.

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгал төлөх хуультай. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Гэвч иргэн бүр тэр болгон эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чаддаггүй. Тэгвэл ЭМНД-ын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгал төлөгч 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдэд зориулан “Эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх” урамшуулалт аяныг зарласан байна.

Төрийн өмчийн эмнэлгийн хүрэлцээ муу байгаа учраас нийслэлийн хэмжээнд 32 хувийн эмнэлэгтэй энэ үйлчилгээг хамтран хүргэхээр болжээ. Энэ талаар ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Энхбатын яриаг сонсоё.

40, 45, 50, 55, 60, 65 насны иргэд харьяа ЭМНД-ын хэлтсээс эрхийн бичгээ авна. Мөн хорооны нийгмийн даатгалын мэргэжилтнээр дамжуулан авах боломжтой. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд сумынхаа ЭМНД-ын мэргэжилтнээс эрхийн бичгээ авна. Ирэх 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх энэ аянд 140 мянган иргэн хамрагдах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48128
2 эможи
keyboard_arrow_up