Зүрх судасны эмгэг амьдралын БУРУУ ХЭВ МАЯГААС үүсдэг

2017 оны 10 сарын 13

Зvрх судасны эмгэгийг хvний амьдралын буруу хэв маягаас vvсдэг өвчин гэж vздэг. 

Зvрх судасны эмгэг vvсэхэд нас, хvйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи уух, тамхи татах, хоол тэжээлийн буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нvvрс ус, давс ихтэй хоол хэтрvvлэн хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, таргалалт, стресс, чихрийн шижин зэрэг амьдралын буруу хэв маягаас vvдэлтэй халгаат хvчин зvйлvvд нөлөөлдөг. 

Халдварт бус өвчний дотроос зvрх судасны өвчин өвчлөлөөр хоёрдугаарт, нас баралтаар нэгдvгээрт ордог. Зvрх судасны эмгэгээс хамгийн их тохиолдох нь артерийн судасны хатуурал бөгөөд энэ эмгэгийн суурин дээр артерийн даралт ихсэх, зvрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг нас баралтаар тэргvvлдэг эмгэгvvд хvндрэл хэлбэрээр илэрдэг.

Манай улсад АРТЕРИЙН ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН насанд хvрсэн дөрвөн хvн тутмын гуравт тохиолдож байгаа нь маш их сэтгэл эмзэглvvлсэн асуудал болж байгаа. Мөн зvрхний титэм судасны өөрчлөлтөөс болж зvрхний булчинд цусан хангамж дутагдаж зvрхний бах, зvрхний шигдээс өвчнөөр өвчлөх, нас барах тохиолдол их байна.

Зvрхний vндсэн vvрэг нь цусыг бvх биеэр тараах шахуурга бөгөөд эхлээд зvрхний булчингууд суларч тодорхой хэмжээний цусыг өөртөө сорон авч дараа нь зvрхний булчингууд агшин цусыг том судсууд руу шахдаг. Өөрөөр хэлбэл зvрхний булчингууд агшилт, сулралтыг ээлжлэн хийснээр зvрх нэгэн жигд хэмтэйгээр цохилж цусыг судас руу шахах шахуургын vvрэг гvйцэтгэнэ. 

Зvрхний өвчний үед хамгийн сайн эмчилгээ нь;

• даралт ихдэлтийг эмчлэн, 

• судасны хатууралаас сэргийлэх, 

• эрvvл амьдралын хэв маягийг сонгох, 

• биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, 

• хоол эмчилгээ зэргийг оруулсан урьдчилан сэргийлэлт гэж vздэг.

Эрүүл мэндийн үзлэг, дүгнэлт

Ямар нэгэн зүрх судасны өвчтэй хүмүүс дасгал хийж эхлэхийнхээ өмнө мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой. 

Түүнээс гадна 40-өөс дээш насны эрэгтэйчүүд, 50-аас дээш насны эмэгтэйчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Доор дурьдсан эрсдэл бүхий хүмүүсийн хувьд тохиромжтой дасгалын хөтөлбөр боловсруулах, зөв зохистой хяналт-шинжилгээ хийх шаардлагын улмаас нарийн мэргэжилийн эмчид үзүүлж эмнэлгийн дүгнэлт гаргуулсан байна. Үүнд: 

• Артерийн Даралт Ихдэлт

• Цусан дахь холестрины хэмжээ их

• Гэр бүлийн хэн нэг нь зүрх судасны өвчтэй байсан 

• Чихрийн шижин

• Таргалалт

• Явган алхах дасгал нь ямар ч тохиолдолд нэн тохиромжтой

• Цочмог, хүнд ба тогтворгүй хэлбэрийн эмгэгүүдийн үед дасгал хөдөлгөөнийг хориглоно. 

• Зүрх судасны өвчтэй эсвэл артерийн даралт ихдэх эрсдэлтэй бол бие халаалт ба төгсгөл хэсгийн дасгалууд нь ихээхэн ач холбогдолтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48107
0 эможи
keyboard_arrow_up