Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх үндэслэл, тооцооллын талаар санал солилцлоо

2017 оны 10 сарын 11

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэнтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, СБД-ийн Засаг даргаар томилогдсон Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагч Б.Довдонбалжиртай уулзлаа.

Arslan.mn

Энэ үеэр 2017 оны 1-р сараас хойш явуулсан үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх үндэслэл, тооцооллын талаар санал солилцож, боломж гарцын талаар ярилцжээ.

Зуучлагч Б.Довдонбалжирын хувьд төрийн албан хаагчдын цалингийн тогтолцооны сүлжээг 1990 онд Японы туршлагыг анх Монголд нэвтрүүлж байсан цалин хөлсний талаар багагүй туршлага хуримтлуулсан хүн юм. Иймд үр дүнтэй ажиллах боломжтой гэж салбарын ҮЭ-ийн холбоо үзэж байгаа аж.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48003
0 эможи
keyboard_arrow_up