“Хаппи веритас” эмнэлэг оношилгоо буруу гаргаж буйд хариуцлага тооцооч ээ!!!

2017 оны 10 сарын 04

Arslan.mn

Эрүүл монгол хүний төлөө гэсэн сүржин уриатай  "Хаппиверитас”  эмнэлэг нь оношилгоогоо буруу хийж иргэдийг төөрөгдүүлж байна. Тэдний үнэгүй оношилгооний аяны цаана элэгний эмээ борлуулах далд санаа агуулж буйг төлбөртэй, төлбөргүй оношилгооноос нь харж болно. Элэгний шинжилгээ үнэгүйавч буй сургаар энэ эмнэлгийг олон хүн зорин ирсэн байх. Мөн тэд шинжилгээнийхээ хариуг үзээд сөрөг гарсан нь тэдний зөвлөсөн үнэтэй эмийг нь хэрэглэсэн тохиолдол цөөнгүй биз. Баримт дээрх Өлзийбаяр гэдэг хүн яг нэг дор төлбөртэй, төлбөргүй хоёр шинжилгээ өгсөн байгаа юм. Төлбөртэй шинжилгээ нь дээр нь элэгний үйл ажиллагааны хариу нь Алат/157, Асат/148 үзүүлэлттэй хэвийн гарсан бол. Үнэ төлбөргүй хэмээн авсан шинжилгээн дээр Алат/267, асат/171-тэйгарсан байна. Үүнээс харахад үнэ төлбөргүй авсан шинжилгээний хариу нь элэгний үйл ажиллагаа нь муудсан эмчилгээ хийх шаардлагатай гэсэн хариу гарч байгаа юм. Нэг өдөр өгсөн хоёр шинжилгээ хоорондоо ийм зөрөөтэй гарч буй нь тухайн эмнэлэг оношилгоогоо зөв гаргаж чаддаггүй нь харагдаж байна.

Матрын булан: “Хаппи веритас” эмнэлэг оношилгоо буруу гаргаж буйд хариуцлага тооцооч ээ!!!

Оношилгоогоо зөв гаргаж чаддаггүй энэ эмнэлэгт хэн хариуцлага тооцох вэ. Иргэдийг төөрөгдүүлж үнэтэй эм тариа шахаж буй тус лабораторийн үүд хаалгыг нь хаах цаг нь болсон юм биш үү. Тус эмнэлгийн лаборатори хариуцсан захирал нь мэргэжлийн бус сувилагч мэргэжилтэй хүн байдаг гэнэ. Сувилагч хүн элэгний оношилгоо гаргаад буйгхэн таслан зогсоох вэ. Салбар яам нь тэдэнд хариуцлага тооцож чадахгүй. Учир нь тус эмнэлэг нь өмнө Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаагийн өмч. Тус яамаар дүүрэн Ж.Амарсанаагийн гар хөл бий гэсэн үг. Өмнө нь тус эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж хүн нас барсан, нас барсан хүнээ Улсын гуравдугаар эмнэлэг рүү зөөхийг оролдож байсан. Тус эмнэлгийн дарга нь Ж.Амарсанаагийн ээж армийн хошууч цолтой мэргэжлийн бус хүн удирддаг гэсэн маш олон мэдээллүүдийг гаргаж тавьсан ч өнөөдрийг хүртэл тэдэнд хэн ч хариуцлага тооцож чадаагүй явна.

Матрын булан: “Хаппи веритас” эмнэлэг оношилгоо буруу гаргаж буйд хариуцлага тооцооч ээ!!!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47756
0 эможи
keyboard_arrow_up