Маргааш эмч нар цалингаа нэмүүлэхээр ЖАГСАНА
2017 оны 10 сарын 03
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн билээ.
Тодруулбал, эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд эрүүл мэндийн салбарын 20 мянга гаруй ажилтны гарын үсгийн хамт хүргүүлж байгаагаа тухайн үед мэдэгдсэн юм.
Тэгвэл тэд маргааш Ялалтын талбайд жагсаал хийхээр болсноо мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
47711
1 эможи