Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч нар маргааш үнэгүй үзлэг хийнэ

2017 оны 9 сарын 28

Image result for шастины нэрэмжит

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгээс маргааш Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ өдөрлөгийг маргааш тохиох “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан зохион байгуулах юм байна.

Өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд энэ үеэр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Өдөрлөгийг ЭМЯ, Улсын III төв эмнэлэг, ХААН сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжпэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн Монголын Зүрхний Холбоо хамтран зохион байгууж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47521
1 эможи
keyboard_arrow_up