“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2017 оны 9 сарын 25
Улсын их хурлаас 2016 оны хоёрдугаар сард “Хөгжлийн бэрхшээл хүний эрхийн тухай хууль”-ийг баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт 5 өдрийн сургалт хөтөлбөрийн дагуу өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдлаа.
“Дохионы хэл”-ний сургалтын төгсгөлд УНТЭ-ийн ерөнхий захирал, Анагааах ухааны доктор, дэд профессор Б.Бямбадорж эмнэлгийн үйлчилгээг олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд энэхүү арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байгаад талархаж байгаагаа илэрхийлж сургалтыг зохион байгуулагчид болон төгсөгчдөд баяр хүргэлээ. Мөн Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар, 29-р тусгай дунд сургуулийн зургийн багш Л.Дашдэндэв, Сэргээн засалт, Сургалт үйлдвэрлэлийн дохионы хэлний багш орчуулагч, доктрант Б.Саранчимэг нар амжилттай суралцаж төгссөн 11 ажилтанд ажилд нь амжилт хүсэж “Батламж” гардууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47395
0 эможи