Д аминдэмийн дутагдал эмэгтэйчүүдэд илүү хортой
Харвардын их сургуулийн судлаачид ийнхүү мэдээлжээ. Д аминдэмийн дутагдал хүн бүрт л урхагтай ч эмэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг юм байна.
Дутагдаж буй онцгой шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс тэр бүр Д аминдэм хэрэглээд байдаггүйд хамаг учир оршдог аж. Тэгж явсаар судас нарийсаж мартамхай болж, ой санамж муудах зэргээр бие махбод өөрт дутагдаад байгааг “хэлдэг” талаар судлаачид сануулжээ.
Энэ мэдээтэй холбогдуулан эл аминдэмийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Хүн, мал, амьтны ясны бүтэц, хөгжил болон бие махбодийн кальцийн солилцоонд маш их үүрэгтэй, тосонд уусдаг Д аминдэм бол амьдралын нэн чухал хэрэглээ юм. Энэ төрлийн аминдэмийг Д2, Д3 гэж ангилдаг. Д2 нь голдуу ургамлын найрлагад агуулагддаг бол Д3 нь загас, далайн амьтны маханд байдаг. Мөн нарны туяаны нөлөөгөөр биед бий болдог аж.
Энэ аминдэм дутагдсанаар хүний биед 200 гаруй өвчин үүсдэг. Булчин татах, ядарч сульдах, бие хүнд оргих, цусны даралт хэлбэлзэх зэрэг нь Д аминдэмийн дутагдлын наад захын шинж юм байна.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин